Олимп өнөө шөнө 04.00 цагт эхэлнэ

img

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон “Лондон-2012” зуны олимпийн наадмын нээлт Монголын цагаар баасан гаригаас бямба гаригт шилжих өглөөний 04.00 цагт эхэлнэ. Олимпийн нээлтийн ёслолын арга хэмжээг “Ядуусын хорооллын саятан” киноны найруулагч Дэнни Бойл найруулан тавьжээ.Тиймэээс энэ л торгон агшинг дэлхийн олон сая, сая үзэгчид хүлээж байгаа нь дамжиггүй ээ. Нээлтийн үеэр ямар сюрпризээр дүүрэн байх бол хэмээн шимтэн суугаа үзэгчид өнөө шөнийг хүлээх үлдлээ. Ердөө л ганцхан шөнийн дараа энэ хүлээлт тайлагдана.27 сая фунт стерлингээр хийж буй “Лондон-2012” зуны олимпийн нээлтийн ёслол орон нутгийн цагаар баасан гаригийн үдэш 21.00 цагт эхлэх юм. “Гайхамшигийн арал” хэмээн нэрлээд буй олимпийн нээлтийн ёслол зохион байгуулагч орныг илтгэх чухал арга хэмжээ юм.Мөн олимпод оролцох 200 гаруй улсын баг тамирчдын жагсаал, олимпийн туршид бадамлах галт бамбарыг асаах торгон мөчийг дэлхий нийт ийнхүү хүлээж байна. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ