Сирийн Алеппо хотод цуст мөргөлдөөн болж магадгүй

img

Сири улсад Ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийг буулгах иргэний дайн болоод 16 сар өнгөрөөд байгаа билээ. Зэвсэгт босогчид гаднаас зэвсэг мөнгөөр хангуулж, хилийн зурвасуудыг эзлээд байгаа юм. Тэгвэл одоо улсын хамгийн их хүн суурьшдаг Алеппо хотод томоохон хэмжээний хядлага болж магадгүй байна хэмээн АНУ-ын тал сэрэмжилж байна. Учир нь Сирийн засгийн газраас уг хот руу танк, зэвсэглэсэн нисдэг тэрэг, онгоцууд илгээж байгаа нь иймэрхүү хэрэг болохыг илтгэж байгаа юм. Мөн босогчид ч зэр зэвсэг, эмийн хангамжуудаа нөөцөлж эхэлсэн гэнэ. Ард иргэдийнхээ дунд ийм их цуст мөргөлдөөн үүсгээд байгаа нь  Ерөнхийлөгч Ассадыг суудлаа тавьж өгөхийг олон улс шаардаж байгаа. Гэхдээ АНУ-ын тал энэ дайнд харилцаа холбооны хэрэгсэл, эмийн хангамжаар л туслах юм байна. Учир нь үүнээс илүү тусламж илүү их цус асгаруулахаас цаашгүй хэмээн үзэж байгаа юм. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлсэн энэ дайны уршгаар одоог хүртэл нийт 16 мянган хүн амиа алдаад байна. Дайныг зогсоох дипломат оролдлогууд олон улсаас хийгдсээр байгаа юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ