Хувь хишгийн мөнгөө хувьцаа болгож болно

img

С.Батболдын Засгийн газар сонгуулийн өмнө амлалтдаа хүрэхийн тулд зарим  өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 330-660 мянган төгрөг олгосон. Харин одоо үлдсэн иргэдэд хувь хишгийн мөнгийг нь бэлнээр болон хувьцаа  хэлбэрээр олгох ажил шинэ Засгийн газрын нуруун дээр буув. Гэтэл “Хүний хөгжил” сангийн мөнгөө бэлнээр авсан буюу сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалдаа шилжүүлсэн иргэдээс Тавантолгойн хувьцаанаас авах хүсэлт тавьж байна. Иймээс иргэд өмнө нь ямар нэг хэлбэрээр авсан хувь хишгийн мөнгөө хувьцаа болгох хүсэлтэй бол наймдугаар сарын нэгний өмнө харьяа хорооныхоо нийгмийн ажилтанд энэ тухай өргөдлөө өгөх ёстой. Түүнээс хойш ийм хүсэлтийг хүлээн авахгүй юм байна. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

D.Ariunaa:
Би улсаас өгч байгаа Эрдэнэс таван толгой хувьцааны талаар асуух гэсэн юм! хаанаас яаж хувьцааныхаа талаар мэдээ авч болох вэ? яамар мэйл-р өөрийнхөө хувьцааг байгаа эсэхийг мэдэж болох вэ? мөн яаж зарж мөнгө болгож болох болов уу?
2012-12-18