
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Британийн бизнесмен Нейл Хейвуд архи хэтрүүлэн хэрэглэсэн гэсэн шалтгаанаар учир битүүлгээр нас барсан явдал хятадад гарсан билээ. Энэ хэрэг Хятадын Коммунист намын элит гишүүдийн нэг Бо Силайг албан тушаалаасаа огцроход хүргэсэн юм. Учир нь түүнийг хүн амины хэрэг хийх даалгавар өгсөн гэж үзэж байгаа бол түүний эхнэрийг Хейвудыг алсан гэж сэжиглэж байсан. Гуравдугаар сард Гу Кайлайг уг хэрэгт сэжиглэн, шалгаж байсан юм.
Тэгвэл түүний эхнэр Гу Кайлай уг эрхмийн үхэлд буруутай болох нь тогтоогдсон байна. Гу Кайлай ноён Хейвудтай мөнгөнөөс болж муудалцаж байсан бөгөөд үүнээс болж өөрт нь болон хүүд нь аюул заналхийлж магадгүй гэж айж байсан гэнэ. Ингээд Гу гэрийн үйлчлэгчийн хамтаар Хейвудыг хордуулан хөнөөжээ.
Уг мэдээг хятадын Син Хуа агентлаг өчигдөр мэдээлсэн бөгөөд Бо Си Лайгийн талаар дурдаагүй байлаа.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ