
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сард болох билээ. Ардчилсан намаас нэр дэвшигч Ерөнхийлөгч Барак Обама болон Бүгд найрамдах намаас дэвшигч Митт Ромни нарын сонгуульт ажил үргэлжилсээр байна.
Бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромни марихуаныг эмийн журмаар олгох явдлыг хуульчлахгүй гэнэ. Хэрэв хуульчилвал хар тамхины зах зээлийг өргөсгөнө гэж үзэж байгаа юм. Тэрээр үүнтэй тууштай тэмцэнэ гэдгээ хэлсэн бөгөөд марихуаны эмийн хэрэглээг дэмжиж байгаа иргэд түүнийг сонгохгүй нь бололтой.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ