
Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг зуны олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдын маань хамгийн залуу тамирчин нь усанд сэлэлтийн төрөлд оролцож байгаа тамирчин Г.Оюунгэрэл /20 настай/, боксын төрөлд Н.Төгсцогт /20 настай/ нар бол, хамгийн ахмад настай тамирчин нь байт харвааны төрөлд оролцох 40 настай Ж.Гантөгс юм.
Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш 62 настай Ч.Насантогтох нийт баг тамирчдын хамгийн ахмад болж байгаа аж. Ч.Насантогтох багшийн хувьд тэрээр өмнө нь Монгол Улсаа төлөөлөн таван удаа олимпод оролцож байсан юм. “Лондон-2012” зуны олимп түүний хувьд зургаа дахь олимп нь болж байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ