Шварценеггер төрж өссөн Австри улсдаа эргэн ирлээ

img

Холливудын алдарт жүжигчин “Төмөр” хочит Арнолд Шварценеггер Австри улсад орших өөрийн төрөлх гэртээ иржээ. Шварценеггерийн төрж өссөн гэрийг австричууд музей болгосон бөгөөд түүнийг ирэхэд нь үнэнч фэнүүд нь музей гэрийнх гадаа цуглан хүлээж авчээ. Анх бодибилдингийн тамирчнаас кино жүжигчин, жүжигчнээс улс төрч болсон түүний карьер бусад залуучуудад үлгэр дууриалал болно гэж найдаж байгаагаа болон түүний гэр музейг үзэж сонирхсон хүмүүс хүссэн зорилгодоо хүрч, мөрөөдлөө биелүүлнэ гэж бодож байгаагаа 64 насыг зооглоод буй “Tөмөр” эрхэм хэлсэн байна. Шварценеггер гэрийн үйлчлэгчтэйгээ нэр холбогдон шуугиан дэгдээгээд удаагүй. Гэсэн ч түүний үнэнч фэнүүд нь Шварценеггерийг амьд шүтээн, домог гэж үзсэн хэвээр аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ