
УИХ-ын дарга З.Энхболдтой яг одоо УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Хуульзүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар Төрийн ордонд уулзалт хийж байна. Талууд эл уулзалтын үеэр УИХ-ын анхдугаар чуулганаас үүдэлтэй асуудлыг хэлэлцэх аж.
Дашрамд дуулгахад өнгөрөгч долоо хоногт хуралдсан УИХ-ын анхдугаар чуулганыг УИХ дахь МАН-ын гишүүд хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж гомдол гаргах болсон тухайгаа мэдэгдээд буй.
Харин УИХ дахь Ардчилсан намын гишүүд анхдугаар чуулганы хуралдааныг хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ