Төрийн ордон иргэдэд нээлттэй болно
Шинээр байгуулагдах Засгийн газрын хамгийн эхний шийдвэрлэх асуудлын нэгдүгээрт Төрийн ордныг ард иргэдэд нээлттэй болгохоор төлөвлөж байгаа тухай УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Ингэхдээ Төрийн ордны өмнө байрладаг Чингисийн цогцолборт иргэд зочилж зургаа татуулах, гуравдугаар давхарт байрлах Төрийн есөн хөлт цагаан сүлдэнд мөргөх, Парламентын түүхийн музейг үзэх боломж тун удахгүй нээгдэх юм байна. Дашрамд дуулгахад, Парламентын түүхийн музейд дусаал дусах болсон тул нэн даруй завсарлах шаардлагатай байгааг АН-ын дарга Н.Алтанхуяг онцоллоо.
Н.Түвшии
СЭТГЭГДЭЛ БИЧИХ