Майкл Фелпс Олимпийн нээлтэд оролцохгүй

img

АНУ-ын алдарт усанд сэлэгч Майкл Фелпс өмнөх гурван олимпийн адилаар нээлтийн арга хэмжээнд оролцохгүй гэнэ. 14 удаагийн алтан медальтан маань баасан гаригт болох арга хэмжээнд багийнхантайгаа нэгдэхгүй болсон нь тэрээр маргааш өглөө нь тэмцээнтэйгээс шалтгаалжээ. Хуваарийн дагуу Фелпс өглөөний 10:00 цагт 400 метрт сэлэх бөгөөд тэр өдрийнхөө орой нь финалын тэмцээнтэй аж. Тиймээс дөрвөн цаг хөл дээрээ зогсож, цэнгэлдэх хүрээлэн тойрох нь тийм ч тохиромжтой хэрэг биш юм. Хэд хэдэн тамирчид адилхан шалтгаанаар нээлтийн арга хэмжээнд оролцохгүй. Бямба гаригт тэмцээнтэй байт харвааны тамирчид болон эхний өдрүүдэд тэмцээнтэй багийнхан нээлтийн жагсаалыг алгасах гэнэ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ