Арьс өнгөний үзэл бүхий жиргээнээс болж хасагдсан тамирчин

img

Энэ жил анх удаа Олимпод оролцох эрх авсан грекийн гурвын харайлтын тамирчин Параскеви Папархристу арьс өнгөний үзэл бүхий онигоог твиттер хуудсандаа бичсэнээс болж тэмцээнд оролцох эрхээ алдаад байна. Түүний бичсэн “Грект ийм олон африкчууд байдаг болохоор ядахдаа Нил мөрний шумуулнууд гэрийн хоол идэх юм даа” гэсэн онигоо асар хурдан тархаж, маш олон сөрөг сэтгэгдлийг дагуулсан байна. Түүнийг “хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл”  олимпийн наадмын гол уриатай харшилдаж байна гэж үзэж Олимпийн хороо олимпод оролцох эрхийг нь хасчээ. Гурвын харайлтын тамирчин маань үүний дараа маш урт  мэдэгдэл хийж, уучлал гуйсан юм. Гэхдээ сүүлдээ тамирчин бүсгүй уурлаж эхэлжээ. Олон жилийн хөдөлмөр, зүтгэл нь ингээд үргүй өнгөрөх болсонд тэрээр маш бухимдсан байна. Гэхдээ хамгийн их бухимдуулсан зүйл нь олон нийтээс ирсэн өргөн хэмжээний хариу үйлдэл болоод үтэр түргэн авсан сахилгын шийдвэр гэнэ. Ихэнх тохиолдолд грекчүүд ямар нэг шийдвэрийг маш нарийн шинжилж байж гаргадаг учир энэ явдал нь бага зэрэг жигтэй тохиолдол юм. Түүнээс гадна тамирчид твиттерт хэрхэн биеэ авч явах тухай ямар нэг зарчим ч байхгүй. Ямартай ч цаг үеэ олоогүй зүйл бичсэн тамирчин бүсгүй өөрөө өөрийгөө буруутгахаас аргагүй боллоо. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongold mongo oldbol zagdaa yunii xamaatai bile
2012-07-28
Bruce:
Hoh' chin' muu gichii... Amaa medej burtsgaaya!!!
2012-07-28
çî÷èí:
äààãàíààñ óíàæ ¿õäýãã¿é äàðâàãàðààñàà áîëæ ¿õíý ãýæ ýíý äýý. õîõü ÷èíü ãýõýýñ ÿàõàâ
2012-07-27