Байт харваа: Манай тамирчин 20-рт бичигдэж байна
“Лондон-2012” зуны олимпийн байт харваа эхлээд байна. Эрэгтэй байт харвааны чансаа тогтоох харвааны төрөлд манай улсыг төлөөлж ОУХМ Жанцангийн Гантөгс оролцож байгаа билээ.
Чансаа тогтоох харваанд нийт 72 сум тавихаас манай харваач 48 сумаа тавиад байна.
Тэрбээр 48 сумнаас 446 оноо авснаар 20-р байрт бичигдээд байна.
Үлдсэн сумыг тавьж дууссаны дараа 64 байт харваачийг эрэмбэлэх юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ