
"Хурд" хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр машинаасаа зургаан ширхэг гитараа алдсан байна. Тэрээр I хорооллын 12 дугаар байрны гадна Тоёота Прадо машинаа тавьсан байхад нь хойд цонхыг нь хагалж онгойлгоод Tyler, Fenger, Farker-ийн зургаан утастай болон Misikmen-ийн аргил гитарыг нь авч оджээ.
Ингэснээр тус хамтлагийн хувьд тоглолтод ороход хүндрэлтэй болж байгаа аж. Түүний хувьд рок попынхон дундаа хамгийн олон, сайн гитартай гэдгээрээ алдартай. Тиймээс түүний гитаруудыг хулгайлсан хулгайч цааш нь зарах боломжгүй гэнэ.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн уг дуулагын мөрөөр гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ