Жастин Бибер чимээ ихтэй хөрш

img

Жүжигчин хосууд Кристен Белл, Дэкс Шепард нар залуу дуучин Жастин Бибертэй хөрш юм. Дуучны “Never say never” баримтат киног үзсэнээсээ хойш түүний фен болсон жүжигчин Дэкс түүнтэй хөрш зэргэлдээ амьдарна гэдэгт анхандаа ихэд баяртай байсан гэнэ. Гэхдээ хэсэг хугацаа өнгөрсний дараа тэрээр бодлоо өөрчлөхөд хүржээ.   “Үдэшлэг цэнгээн, хөгжим, папараци гээд яг л Ливанд амьдарч байгаа юм шиг байдаг” хэмээн Дэкс хөршийгөө шулуухнаар шүүмжилсэн бол түүний сүйт бүсгүй арай дипломат зан гаргасан байна. “Яг аль байшингаас чимээ гардгийг бид мэдэхгүй. Ямартай ч түүнийг нүүж ирснээс хойш хөгжим хангинах болсон” хэмээн Кристен хэлсэн юм. Гэхдээ энэ нь залуу дуучны дуу чимээтэй холбоотой анхны гомдол биш юм. Сарын эхээр Жастины тоглолтоос үүдэн сонсгол нь хүнд гэмтсэн гэсэн гомдол нэгэн эмэгтэйгээс ирж, 9,2 сая ам.доллар нэхэмжлээд байгаа билээ.                   Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ