
Хятадын Шаньси мужийн ихэнх хэсэгт ирэх долоо хоногт ч аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг агаарын албанаас мэдэгдсэн байна.
Орон нутгийн цаг уурын алба пүрэв гаригийн 23:00 цагт мужийн ихэнх хэсэг болон Тайюань хотод зүүн өмнөдөөс агаарын хүйтэн урсгал бүсийн дулаан, чийглэг агаартай нийлэн шуурга үүсгэхийг сануулсан юм.
Шаньсигийн Шоуян, Луфанд хур тунадасны хэмжээ өнгөрсөн 12 цагийн дотор 50 мм-т хүрчээ. Харин мужийн зүүн зүгийн Янгуан хотод зарим замыг үерт автсан байна.
Орон нутгийн цагдаа болон ажилчид үерийн усыг тэр дор нь зайлуулснаар ямар нэг хохирол учраагүй аж.
Бороотой цаг агаарын байдлаас үүдэн хятадын хойд Тяньжин руу нисэх зарим нислэгийг хойшлуулсан байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ