
Лондоны олимпийн наадмын боксын тэмцээний сугалаа дөнгөж сая өндөрлөлөө.
Монголын боксчид босго даваанд хаанахын хэн гэдэг тамирчидтай нударга зөрүүлэх талаар сонирхуулья:
48 кг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар П.Сэрдамба эхлээд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Энэтхэг-Гондурасын тулаанчдын хэн ялсантай учраа таарчээ.
51 кг. Монгол Улсын залуу гавьяат Н.Төгсцогт Азербайжаны Элвин Мамишзадаг ялвал Италийн Винченцо Пикарди хүлээж байна.
64 кг. Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Чехийн Зденек Хладектэй, дараа нь Марокко-Маврикийн хэн хожсонтой оноолт таарлаа.
69 кг. Олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат Габоны Янник Митумбатай нударга зөрүүлэхээр болжээ. Түүний дараагийн даваанд Францын Алексис Вастин, Германы 20 настай Патрик Войчицки нарын хожсонтой тоглох юм.
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ