Лондоны олимп нээлтээ хийж байна
XXX зуны олимпийн нээлтийн ёслол олон олон сюрпризээр дүүрэн үргэлжилсээр байна. Наймдугаар сарын 12-ныг дуустал үргэлжлэх Лондоны олимпод оролцох манай баг тамирчид 204 орны тамирчидтай хамт үсгийн дарааллын дагуу цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн юм. Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсаар, баг тамирчид маань ийнхүү олимпийн нээлтэд оролцлоо.
Урлагийн тоглолт үргэлжилсээр байна. Тун удахгүй олимпийн наадмын галт бамбар бадамлан асна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ