Олимпийн галт бамбар бадамлалаа

img

Хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайваны бэлгэдэл зуны олимпийн XXX наадмын галт бамбарыг олимпийн цэнгэлдэхэд ёслол төгөлдөр бадамлууллаа. Олимпийн наадмын бамбарыг асаах мөч нь тус наадмын нээлтийн ёслолын хамгийн төгөлдөр, хосгүй мөч байдаг билээ. Эцсийн мөч хүртэл нууц байдаг олимпийн галт бамбарыг асаах үйл явдал гайхалтай шийдэлтэй байлаа. Олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге үгг хэлсний дараагаар энэхүү олимпод оролцож буй 204 орныг бэлгэдсэн 204 ширхэг гэрэлт цэцэгс агаарт хөөрөн нэгдсэнээр "Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын галт бамбар бадамлаж олимп албан ёсоор нээгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fff:
ИРЭХ ЦАГИЙН САЛХИ БҮХЭН ЭХ ОРНЫ МИНЬ СЭРГЭН МАНДАЛТЫГ ДЭЛХИЙН ТҮМЭНД ЗАРЛАН ТҮГЭЭХ БОЛНО. ИРЭХ ОЛИМПООС Ч БИД ОЛЗ ОМОГ ИХТЭЙ БАЙХ БА НИЙТ 9 МЕДАЛЬ ҮҮНЭЭС 4 АЛТ, 5 МӨНГӨН МЕДАЛЬ ЗҮҮХ БОЛНО. ЭХ ОРНЫ МИНЬ ШИЖИР АЛТААР УРЛАСАН МЕДАЛУУД ЭХ НУТГИЙНХАА ҮРСИЙН ЭНГЭРТ ГЯЛАЛЗАХААР МАНАНТ ЛОНДОНД ЗҮҮРМЭГЛЭН, ЗҮҮДЛЭНХЭН ХҮЛЭЭЖ БАЙНА WINDS OF COMING YEARS WILL DECLARE THE MONGOLIA’S RENAISSANCE TO MANKIND OF THE GLOBE. IN UPCOMING OLYMPICS LUCK WILL SHINE ON US WHERE WE WILL GET 9 MEDALS OUT WHICH 4 GOLD AND 5 SILVER. THE MEDALS MADE OUT OF PURE GOLD OF MY COUNTRY ARE WAITING IN LONDON WITH LIGHT DREAMS TO SHINE ON CHESTS OF CHILDREN OF IT’S OWN NATIVE LAND. KHURAI KHURAI KHURAI TS.BAYARSAIKHAN
2012-07-28