Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

img

Улаанбаатар хотод үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, Алтайн өвөр говиор 29-34 хэм, баруун зүгийн нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна. Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр их бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ