Ногоон намын гишүүд жагсана

img

  Иргэний зориг-Ногоон намынхан /ИЗ-НН/ Улсын Дээд шүүхийн гадна жагсч байна. Уг жагсаалын талаар хэвлэлийн ажилтнаас тодрууллаа. - Танай намын гишүүд ямар үндэслэлээр жагсч байгаа юм бэ? - Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм. Энэ сарын 14-нд  болсон Дээд шүүхийн хуралдаанаас  2011 оны наймдугаар сарын 28-ны өдөр хуралдсан  МНН-ын ээлжит Их хурлаар намын дүрэмд оруулсан өөрчлөлтүүдийг бүртгэх нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд харшлахгүй гэж  үзсэн нь буруу шийдвэр. Тиймээс манай намын гишүүд дээрх шийдвэрийг эсэргүүцэн өчигдрөөс жагсч байна. Энэхүү жагсаалтай зэрэгцээд Ногоон намынхан өнөөдөр Засгийн газрын ордны гадна УИХ-ын гишүүн Д.Энхбат нарыг эсэргүүцэн жагсах юм байна. Уг мэдээллийг тус намын хуулийн  зөвлөх О.Баасанхүүтэй тодрууллаа. -Ногоон намын гишүүд  хэзээ жагсах юм бол? - УИХ-ын гишүүн Д.Энхбат нарын гишүүд Дээд шүүхийн гаднах талбайд жагсаал зохион байгуулж буйг эсэргүүцэн Ногоон намын дарга Маам нар  Засгийн газрын гаднах талбайд  өнөөдөр 12.30 цагаас жагсаал зохион байгуулна. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд  эрхэм гишүүн Д.Энхбат Ногоон намын гишүүн биш гэх мэдэгдлийг албан ёсоор хүргүүлэх юм билээ. Н.Түвшин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene neg huulich nertei luivar naimaalagch bandi ih dongodoh yumdaa, Enhbayriin bogsiig dolooj yavaad har nuhrnd unadag yumdaa hoorhii
2011-10-25
Enhbat gushuun NN gishuun bish bailaach ih hyrald garaad l irne dee nogoon namiinhaan
2011-10-25
жагсах нь хүний эрхийн асуудал
2011-10-25
teneg amitad
2011-10-25