Амгалангийн гүүрнээс Улиастайн гүүр хүртэл зам түгжирч байна
Өнөө өглөө 11:30 цагийн үед Амгалангийн гүүрнээс 200 орчим метрийн зайд ачааны машинууд мөргөлдсөн томоохон осол гарлаа. Улаанбаатараас гарч явсан 85-62 УБТ улсын дугаартай “Маяти” маркийн автомашин урсгал сөрөн орж 50-72 УНС дугаартай “Камаз” машиныг хүчтэй мөргөсөн байна. Мөргүүлсэн машины жолоочийн хэлж байгаагаар “Маяти”-ийн жолооны хүрдны аппаратад гэмтэл гарч жолоодлогогүй болсон гэж байна. “Камаз”-ын жолоочийн хөлийн шагай бага зэрэг гэмтсэн. Харин мөргөсөн машинд байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг яаралтай түргэн тусламжийнхан 12:00 цагт ГССҮТ рүү авч явсан юм. Гэрчүүдийн хэлж байгаагаар жолоочийн хөл хугарч, нуруундаа хүнд гэмтэл авсан гэж байна. Энэхүү ослоос үүдэн Амгалангийн гүүр орчмоос Улиастайн гүүр хүртэл машины урт дараалал үүсч түгжирсэн байна. Хэргийн газарт үзлэг хийх замын цагдаа болон осол гаргасан машинуудын даатгуулсан даатгалын компанийнхан иртэл тэр хэсгийн замыг ийн хаасан аж. Ослоос хойш нэг цаг өнгөрч байхад хэргийн газарт үзлэг хийх цагдаагийн машин замаас гарч түгжрэл тойрч яваад шаварт суусан байсныг гэрэл зургаар та бүхэнд хүргэж байна.]


Ч.Буу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ