"Taffy” Монголд ирнэ

img

Ирэх сарын 4,5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д зохиогдох амьд хөгжмийн наадам болоход цөөн хоног үлджээ. Тус наадамд  жил бүр гадаадын хамтлагийг урьж оролцуулдаг уламжлалтай.Энэ жилийн хувьд, “Shoegazing” урсгалаар тоглодог Японы “Taffy” хамтлаг ирэхээр болсон.Тус хамтлаг нь дөрвөн гишүүнтэй бөгөөд вокалист, ритм гитарчин Айрис, басс гитарчин Койчин, гоцлол гитарчин Асано, бөмбөрчин Кен гэсэн бүрэлдэхүүнтэй юм. Тэдний дебют цомог “Caramel Sunset” нь өнгөрсөн тавдугаар сард гарч борлуулалтаараа Японд төдийгүй Их Британид дээгүүрт бичигдэж байна. Хамтлагийн дуучин Айрисыг амьд сахиусан тэнгэр шиг хоолойтой хэмээн фенүүд нь үнэлдэг гэнэ шүү.Тэд ирэх сарын эхээр манай улсад хүрэлцэн ирж амьд хөгжмийн гайхамшгаас мэдрүүлэх нь ээ. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ