
2012 оны өсвөр үеийн чөлөөт бөхийн ДАШТ дөрвөн төрлөөр энэ оны наймдугаар сарын 21-27-ны өдрүүдэд Азербайжан улсын Баку хотын Х.Алиевийн нэрэмжит Спорт, урлагийн цогцолборт болно.
Тэмцээнд 1995-1996 онуудад төрсөн, 16-17 насны өсвөрийн бөхчүүд, хөвгүүд 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100, охидууд 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ийн жингүүдэд барилдана. Жин тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжлөл, 5 дугаар эзлэсэн бөхчүүдэд өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад цом гардуулна.
Өсвөр үеийн ДАШТ-ний хувьд хөвгүүдийнх нь 1975-1999, 2011 онуудад 18 удаа, охидуудынх 1988-1999, 2011 онуудад 5 удаа болж байсан. ФИЛА-гийн Товчооны гишүүдийн хурлын шийдвэрээр 2011 оноос эхлэн өсвөр үеийн ДАШТ-нийг жил бүр явуулж байх болжээ.
Жич: Өсвөр үеийн ДАШТ-нд Орсоогийн Эрдэнэцогт 1993 онд ХБНГУ-ын Дуйсбург хотод 60 кг-ийн жинд алт, Д.Эрдэнэтулга 1998 онд Англи улсын Манчестер хотод 69 кг-ийн жинд мөнгө, 2011 онд Унгар улсын Зомбаттелли хотод охидын төрөлд Ц.Намуунцэцэг 38 кг-ийн жинд, А.Батцэцэг 52 кг-ийн жинд мөнгө, С.Цэрэнчимэд 60 кг-ийн жинд, Б.Нямгэрэл 65 кг-ийн жинд хүрэл медаль тус тус хүртэж байжээ.
Уг тэмцээнд оролцох манай бөхчүүдийн нэрс дор толилуулж байна.
Хөвгүүд
42 кг Цэвээнсүрэнгийн Цогбадрах, /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт”
клуб, өсвөр үеийн улсын аварга, Дэлхийн өсвөр үеийн наадмын
алт, “Азийн хүүхдүүд” спортын наадмын хүрэл медальт/
46 кг Базардарийн Гүндсамбуу, /”Алдар” спорт хороо, өсвөр үеийн
улсын аварга/
50 кг Хуягбаатарын Хишигбат, /”Тэмүүжин” клуб, Хүүхдийн спортын
наадам болон өсвөр үеийн улсын аварга, “Азийн хүүхдүүд” спортын
наадмын мөнгөн медальт/
54 кг Занабудын Занабазар, Занабудын Занабазар /”Тэмүүжин” клуб,
Хүүхдийн спортын наадам болон өсвөр үеийн улсын хошой аварга,
“Азийн хүүхдүүд” спортын наадмын аварга/
58 кг Баатарчулууны Эрдэнэ-очир, /Орхон аймаг, “Ирээдүйн одод”
спортын сургууль, өсвөр үеийн улсын аварга, “Азийн хүүхдүүд”
спортын наадмын мөнгөн медальт/
63 кг Норовсүрэнгийн Амарсайхан, /Баянгол дүүргийн 73 дугаар
сургууль, Хүүхдийн наадмын хүрэл медальт, өсвөр үеийн улсын
аварга/
69 кг Бөхбаатарын Цогтбаатар, /Налайх дүүрэг, өсвөр үеийн улсын
аварга/
76 кг Ганболдын Төрмөнх, /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын
сургууль, Хүүхдийн наадмын хүрэл медальт, өсвөр үеийн улсын
аварга, өсвөр үеийн азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл
медальт/
85 кг Самбын Сампиллхагва, Самбын Сампилхагва, /Дархан-Уул аймаг,
“Мега-Старс” клуб, өсвөр үеийн улсын аварга/
100 кг Аварзэдийн Дэлгэрхангайн Аварзад /Сонгино-Хайрхан дүүрэг,
“Ирээдүй” цогцолбор сургууль, өсвөр үеийн улсын аварга/
Охид
40 кг Ганболдын Мөнхцэцэг, /Сэлэнгэ аймаг, Хүүхдийн спортын наадмын
мөнгөн медальт, өсвөр үеийн улсын аварга, өсвөр үеийн азийн аварга
шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
43 кг Болормаагийн Дөлгөөн /Налайх дүүрэг, өсвөр үеийн улсын
болон Азийн хүүхдүүд” спортын наадмын аварга/
46 кг Ганбаатарын Отгонжаргал, /”Алдар” спорт хороо, Хүүхдийн
спортын наадмын аварга, өсвөр үеийн УАШТ-ний алт, мөнгө,
“Азийн хүүхдүүд” спортын наадмын хүрэл медальт /
49 кг Эрдэнэсүхийн Отгонцэцэг, Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын
сургууль, Хүүхдийн спортын наадмын мөнгөн медальт, өсвөр үеийн
улсын аварга/
52 кг Эрдэнэбаатарын Оюун-Эрдэнэ /Орхон аймаг, “Ирээдүйн одод”
спорт сургууль, Хүүхдийн спортын наадмын мөнгөн медальт, өсвөр үеийн
улсын аварга/
56 кг Энхбатын Гантуяа /Төв аймаг, Хүүхдийн спортын наадмын мөнгөн
медальт, өсвөр үеийн улсын аварга, өсвөр үеийн азийн аварга
шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
60 кг Сүхээгийн Цэрэнчимэд /“Алдар” спорт хороо, Хүүхдийн спортын
наадмын болон өсвөр үеийн улсын аварга, өсвөр үеийн ДАШТ-ний
хүрэл, өсвөр үеийн азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл
медальт/
65 кг Бүрнээбаатарын Нямгэрэл, /Орхон аймаг, Хүүхдийн спортын
наадмын болон свөр үеийн улсын аварга, , өсвөр үеийн азийн аварга
шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
70 кг Пүрэв-Эрдэнийн Номин-Эрдэнэ /”Хилчин” спорт хороо, Хүүхдийн
спортын наадмын болон өсвөр үеийн улсын аварга, өсвөр үеийн
азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Багийн ахлагч
Нэргүйн Гантулга МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Уушиг Хайрхан”
компанийн захирал
Дасгалжуулагчид
Цэрэнбаатарын Хосбаяр Өсвөр үеийн үндэсний шигшээ багийн ахлах
дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч
Паламын Чулуунбаатар Өсвөр үеийн үндэсний шигшээ багийн
дасгалжуулагч, Хилчин” спорт хорооны дасгалжуулагч
Цогбадрахын Гантөгс “Тэмүүжин” спорт цогцолборын чөлөөт бөхийн
дасгалжуулагч
Батсайханы Идэрсайхан Орхон аймаг, “Ирээдүйн одод” спорт сургуулийн
дасгалжуулагч
Даваацэрэнгийн Мөнхбаяр Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны
дарга
Энхбаатарын Одгарав Сэлэнгэ аймгийн Ерөө сумын дунд сургуулийн биеийн
тамирын багш
Ганбаатарын Пүрэвбаатар “Мега-Старс” клубын дасгалжуулагч
Шүүгч
Хадхүүгийн Ганболд Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ