
Нээлтийн арга хэмжээний үеэр лондоны цагдаа нар Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн хамгаалалтын бүс рүү нэвтрэх гэсэн хэсэг мэргэжлийн дугуйчдыг саатуулжээ.
Тэдгээр дугуйчид сар бүр дугуйгаараа аялдаг арга хэмжээнд оролцогчид байсан ба жирийн үед тэр бүс рүү хэвийн нэвтэрдэг байсан аж. Гэхдээ баасан гаригт болсон Олимпийн нээлтийн үеэр тэр бүсийг цагдаа нар хориотой болгосон байлаа.
Ямар нэгэн гэмтэл авсан хүн гараагүй байна.
Цагдаа нар баривчлагдсан хүмүүсийн тоог сүүлд мэдэгдэхийг хүссэн юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ