Дахин нэг “Joker”-ыг саатуулжээ

img

Колорадо мужийн Аврора хотын кино театрт болсон аймшигт аллагаас хойш долоо хоног өнгөрч байгаа билээ. Тэрхүү алуурчин өөрийгөө “Бэтмен” киноны Joker хэмээх эсрэг талын дүр гэж байсан бол дахин нэг Joker гарч ирсэн байна. Мериленд мужийн Нейл Эдвин Прескотт гэгч этгээд даваа гаригт өөрийг нь ажлаас халсан дарга руугаа залгаж, өөрийгөө Joker болох тухай, мөн бүх хүнийг дэлбэлэх талаар ярьж сүрдүүлжээ. Цагдаа нар дахин нэг томоохон аллага гарахаас сэргийлж чадлаа гэж үзэж байна. Учир нь Нейлийн оршин суудаг газраас нийт 25 галт зэвсэг олдсоны дотор хагас автомат буу, гар буу гэх мэт төрөл бүрийн буунууд олдсон байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongolchud arhi uuchihaara joker bolchihdog bizde
2012-07-28