"Шууд.мн" сайтын тусгай сурвалжлагч Б.Цагаанбаатар Лондонг зорилоо
Бямбаагийн Цагаанбаатар
МУИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, 1996 оноос “Таван цагариг” сонины сурвалжлагч, ерөнхий эрхлэгч, “Шууд” телевизийн спортын албаны ахлах редактороор ажиллаж ирсэн.
Сидней-2000 зуны олимп, Ванкувер-2010 өвлийн олимп, Инсбрук-2012 дэлхийн өсвөр үеийнхний олимпийн наадмыг албан ёсоор сурвалжилсан. Чөлөөт бөх, триатлоны ДАШТ-ийг таван удаа, Азийн спортын наадмыг таван удаа, Ази тивийн аварга шалгаруулах 20 гаруй удаагийн тэмцээнийг сурвалжилж байв.
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт үүргийг 2005 оноос хойш хашиж байгаа. Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны Бөхийн комиссын гишүүн. "Шууд" телевиз болон "Шууд.мн" сайтын тусгай сурвалжлагч Б.Цагаанбаатар өнөөдөр өглөө Лондонг зорилоо. Тэрээр үзэгч, уншигч та бүхэнд "ЛОндон-2012" зуны олимпийн ХХХ наадмын мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ