Жүдочдын тэмцээн эхэллээ

img

Лондон-2012 зуны олимпийн жүдо бөхийн тэмцээн эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жингийн барилдаануудаар эхэллээ. Улаанбаатарын цагаар 16.30 минутад эхэлсэн -60 кг-ийн барилдаан одоогоор Италийн Элио Верде, Перугийн Хуан Поштигос нарын барилдаанаар үргэлжилж байна. Энэ жинд манай улсыг төлөөлөн ОУХМ Д.Төмөрхүлэг зодоглох бөгөөд Улаанбаатарын цагаар 17.12 цагт Бразилийн жүдоч Фелипп Китадаитай барилдах юм. Эрэгтэйчүүдийн -60 кг-аас гадна эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жингийн барилдаанууд мөн эхлэн явж байна. Энэ жинд Монголын жүдоч ОУХМ М.Уранцэцэг барилдах бөгөөд эхний тойрогтоо хийлж, улмаар Казакстаны жүдоч Александра Подрядоватай барилдах билээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eegii:
tumurhuleg gedeg nuhur yuch hiisengui angaij bsaar hojigdchloo, haramsaltaim
2012-07-28
zurgan deer 1 jungaag nyalj bnaaa, Manaihan iluu iluu
2012-07-28