ОУХМ М.Уранцэцэг вазари үнэлгээгээр яллаа
Азийн аварга Мөнхбатын Уранцэцэг эхний тойрогт хийлээд Казахстаны жүдоч Александра Подрядоватай таарч барилдлаа.
Манай жүдоч идэвхтэй сайн барилдаж залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай Александра Подрядоваг вазари үнэлгээгээр яллаа.
Өмнө нь М.Уранцэцэг Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртэхдээ Подрядоваг эхний даваанд ялж байсан юм.
Манай бөх дараагийн тойрогтоо 2008 оны олимпийн аварга Алина Димитрутай таарч барилдах юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ