
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдаж буй манай жүдоч ОУХМ Мөнхбатын Уранцэцэг эхний тойрогт хийлээд Казахстаны жүдоч Александра Подрядоваг вазаригаар ялж дөнгөж сая Румыний жүдоч, олимпийн аварга Алина Дмитрутай барилдлаа.
М.Уранцэцэг маань олимпийн аваргатай идэвхтэй сайн барилдаж үндсэн цагт юко үнэлгээгээр оноо тэнцсэн тул цаг сунгасан юм.
Нэмэлт цаг хэн түрүүлж оноо авсан нь ялдаг билээ.
Энэ үед эцсийн мөчид манай жүдоч вазари үнэлгээ алдаж ялагдлаа.
Гэхдээ манай жүдоч олимпийн аварга, тивийн 8 удаагийн аваргатай үнэхээр сайн өрсөлдөж чадсан юм. М.Уранцэцэгийн хувьд одоо торгуулийн тойрогт барилдах болно.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ