Николя Саркози эхнэр охин хоёроо гэртээ угтжээ

img

Францын тэргүүн хатагтай Карла Бруни өчигдөр Парисын “Мюэтт” хэмээх эмнэлгээс нялх охиныхоо хамт гарлаа. Хэдийгээр Карла Бруни охиныхоо зургийг шар хэвлэлийн нүүрэнд огт гаргуулахгүйн тулд бүхнийг хийнэ гэдгээ мэдэгдсэн ч папараццчид аль хэдийнэ нялх охиноо тэвэрч яваа зургийг нь авч амжжээ. Хачирхалтай Францын Ерөнхийлөгч Николя Саркози нялх биетэй эх, нярай үр хоёроо эмнэлгээс өөрөө тосч авсангүй. Уг нь охинтой болсондоо их баярлаж буйгаа тэрээр өмнө нь мэдэгдэж байсан юм. Карла Бруни охиныхоо царайг олонд харуулахгүйн тулд эмнэлгээс гарахдаа нүүрийг нь бүрэн битүүлсэн байж. Эмнэлгийн үүдэнд бие хамгаалагчид нь Карла Бруниг тоссоноор Ерөнхийлөгчийн гэр рүү хөдөлжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ