
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хэсгийн барилдаанд олимпийн аварга Алина Думитруд нэмэлт цагт ялагдсан манай жүдоч М.Уранцэцэг торгуулийн тойрогт Аргентины жүдоч Пауло Паретод 2 шидо буюу юко үнэлгээ алдаж олимпийг өндөрлөлөө.
Манай бөх Аргентины жүдочийг ялсан бол хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох байлаа.
Ингэснээр жүдо бөхийн эхний өдрийн барилдаанд 48 кг-д М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Төмөрхүлэг нар барилдаж тэмцээнийг орхиод байна.
Маргааш эрэгтэйчүүдийн 66 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа нар барилдах юм. Одоогоор өнөөдрийн хоёр жингийн хагас шигшээ барилдаанууд үргэлжлэн явагдаж байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ