Бразилийн Сара Менезес 48 кг-д алтан медаль хүртжээ

img

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд Бразилийн жүдоч Сара Менезес манай М.Уранцэцэгийг ялсан Румын жүдоч Алина Думитруг ялснаар түрүүлж Бразилийн анхны алтан медалийг авлаа. Хагас шигшээд Сара Менезес Бельгийн Чарлин Ван Сникийг, Алина Думитру Японы Томоко Фукумиг тус тус ялсан юм. Харин хүрэл медалийн төлөө Томоко Фукуми Унгарын жүдоч Эва Черонвицкид ялагдаж энэ жинд илүүрхдэг япончууд медальгүй үлдлээ. Харин Бельгийн Ван Сник торгуулийн тойрогт манай бөхийг ялж гарч ирсэн Аргентины жүдочийг хүрлийн төлөөх барилдаанд буулгаж авснаар медалийн эзэн боллоо. Ингээд эмэгтэйчүүдийн 48 кг-д Бразил алт, Румын мөнгө, Бельги, Аргентин улсын шигшээ тус тус хүрэл медаль хүртэж байна. Энэ жинд манай улсыг төлөөлөн барилдсан ОУХМ М.Уранцэцэг Румыний жүдоч, 2008 оны олимпийн аварга, Лондоны олимпийн мөнгөн медаль хүртээд буй Алина Думитруд нэмэлт цагт ялагдаж улмаар торгуулийн барилдаанд Аргентины жүдоч Пауло Паретод ялагдсанаар тэмцээнээ өндөрлөсөн юм. Н.Өрнө      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pro et contra:
saihan shijignesen ohin bnlee. manaih neg iim buhdtei bolohgui yum bhdaa.
2012-07-29
qwerty:
http://www.youtube.com/watch?v=1mUsUg3dTmg&feature=related
2012-07-29