
Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд манай гавьяат тамирчин О.Гүндэгмаа оролцож тэмцээн нь дүнгээ гаргажээ.
Манай тамирчин 380 оноо авч 18-р байрт жагссанаар ийнхүү энэ тэмцээнийг өндөрлөж байна.
Оноогоор эхний найман байрт жагссан тамирчид финалд шалгарч үлдсэн ба 18.45 цагаас медалийн төлөө буудлага хийнэ.
О.Гүндэгмаагийн хувьд эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд ийнхүү ялагдсан ч 25 метрийн спорт гар бууны төрөлд оролцох юм. Энэ дасгалд манай тамирчны хувьд хамгийн сайн амжилт үзүүлдэг билээ.
Энэ тэмцээн манай цагаар наймдугаар сарын 01-ний 16.00 цагт эхэлнэ.Ингээд финалд үлдсэн найман тамирчныг танилцуулья.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ