Зуны XXX олимпийн усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд оролцсон манай тамирчин Г.Оюунгэрэл хэсэгтээ 5-р байранд орсон амжилт үзүүлжээ.
Тэрбээр 1 минут 27 секунд 10 дойлын хугацаанд барианд орсноор өөрийн хувийн амжилтаа үзүүлсэн ба энэ төрөлд уралдсан 46 тамирчнаас 45-р байрт бичигдсэн байна.
Литва болон АНУ, ОХУ-ын тамирчид эхний байрт жагсчээ. Өнөө орой хагас шигшээ уралдаан болох ба маргааш финалд үлдсэн тамирчдын өрсөлдөөнөөс медалийн эзэд тодрох юм.
Н.Өрнө