
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд тэргүүлэн барилдсан ОХУ-ын шилдэг жүдоч, энэ жиндээ үзүүр түрүүнд үлдэх жүдочоор нэрлэгдээд байсан Муса Могушковыг ялаад буй Азербайжаны жүдоч Тарлан Каримов Египетийн жүдочийг ялснаар шигшээ наймд амжилттай шалгаран үлдлээ.
Европын аваргын мөнгөн медальт Тарлан Каримов хэсгийн аваргын төлөө Испани болон Андоррагийн жүдочдын аль ялсантай барилдах юм.
Харин тун удахгүй манай жүдоч Х.Цагаанбаатар маань Их Британийн жүдоч Колин Оатестай барилдах юм. Нутгийн бөхийг өмнө нь манай жүдоч ялж байсан туршлага бий.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ