
Зуны олимпийн XXX наадам эхлээд хоёр хоног өнгөрлөө. Энэ хугацаанд 28 орны баг тамирчид медаль хүртээд байна. Медалийн чанар болон тоогоор манай урд хөрш БНХАУ-ын тамирчид тасархай түрүүлж явна. Тэд нийтдээ 9 медаль хүртээд байгаагаас 6 нь алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль аваад байна. Удаад нь АНУ, Казакстан, Итали улсууд тус бүр 2 алтан медальтай жагсаж байна. Тэдгээрийн дараа 1 алтан медаль авсан 7 улс бичигджээ. Үүнд манай хойд хөрш ОХУ болон Бразил, БНСУ, Ардчилсан Солонгос улс багтжээ. Жагсаалтын адагт жүдогийн 60 кг-ийн жинд хүрэл медаль авсан алдарт жүдоч Ришод Собировын Узбекстан улс бичигджээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ