
Энэ оны эхний хагас жилд анхан шатны шүүхүүд 6281 хүнд холбогдох 4092 эрүүгийн хэрэг хүлээн авч, 610 хүнд холбогдох 307 эрүүгийн хэргийг нэмэлт бүрдүүлэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцаажээ. Долоон хүнд холбогдох дөрвөн хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, шүүгдэгч, хохирогч эвлэрснээр 277 хүнд, цагаатгах тогтоолоор 120 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Өнгөрсөн оны мөн үеэс шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 9,7 хувиар, ял шийтгүүлэгчид 7,8 хувиар өсчээ. Таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг Хэнтий, Увс, Баянхонгор, Говьсүмбэр, Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Ховд аймагт 15,2-54,2 хувиар буурч, Баян-Өлгий, Сэлэнгэ, Хөвсгөл, Нийслэл, Орхон, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай, Архангай, Төв, Говь-Алтай, Завхан аймагт 6,4-73,9 хувиар нэмэгджээ. Харин Дорнод аймагт өмнөх оны мөн үетэй адил байна. Ял шийтгүүлэгчид Хэнтий, Баянхонгор, Баян-Өлгий, Орхон, Увс, Булган, Дархан-Уул, Ховд, Говьсүмбэр аймагт 1,4-48,3 хувиар буурч, Хөвсгөл, Сэлэнгэ, Нийслэл, Сүхбаатар, Архангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Төв, Дундговь, Завхан аймагт 2,6- 83,3 хувиар өсчээ. Мөн Дорнод аймагт өмнөх оны мөн үетэй адил байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ