С.Нарангэрэл: Хэрэгтэй танилцахад хоёр сарын хугацаа шаардлагатай
Албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдоод байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр, иргэн До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн танхимд болно. Өмнө нь товлогдсон шүүх хурлын үеэр шүүгдэгч Н.Энхбаярын өмгөөлөгч О.Сайнгэрэл хүүхдийнх нь бие өвдөж, эмнэлэгт хэвтсэн тул шүүх хуралд оролцож чадахгүй болсноо Сүхбаатар дүүргийн шүүхэд бичгээр мэдэгдэж улмаар академич С.Нарангэрэл өмгөөлөл үзүүлэхээр болсон. Ингэхдээ шүүх бүрэлдэхүүнд хавтаст хэрэгтэй танилцах хугацаа олгож өгөхийг хүссэнээр хурал маргаашийг хүртэл хойшилсон юм. Хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан академич С.Нарангэрэлээс дараахь зүйлийг тодрууллаа.
-Та 14 хоногт хэрэгтэйгээ бүрэн танилцаж амжсан уу?
-Энэ хэрэгтэй танилцахад дор хаяж хоёр сарын хугацаа шаардлагатай. Уг хэрэгтэй бүрэн танилцсаныхаа дараа эрхзүйн дүгнэлт гаргана. Хэт улстөржсөн хүний эрхийг уландаа гишгэсэн хэрэг учраас хавтаст хэргийн материалтай нэг бүрчлэн танилцана. Хоёрдугаарт, шүүгдэгчид өөрийгөө гэм буруугүйд тооцох ямар ч мэдүүлэг, нотлох баримтыг гаргуулаагүй юм байна.
-Н.Энхбаярын баривчилгааг та юу гэж үзэж байна вэ?
-Дээд зэргээр хүний эрх зөрчсөн хэрэг явдал болсон.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ