Мадонна ажилгүй төрсөн ахаасаа нүүр буруулжээ

img

Айлын хүүхдүүд алагтай цоогтой гэж. Төрсөн ах нь гудамжинд гуйлга гуйгаад явж байхад дүү охин Мадонна нь дэлхийн толгой баячуудын тоонд багтаад амьдарч явна. 55 настай Энтони Чикконе Америкийн ажилгүйчүүдийн эгнээг тэлж, гудамжинд хоноглож, гуйлга гуйж явах болжээ. Энтони бол Чикконегийн гэр бүлийн хоёр дахь хүүхэд юм. Мадонна түүний яг доодох дүү нь. Эцгээсээ өвлөж авсан гэр бүлийн бизнес нь дампуурснаас хойш Энтони зургаан сарын турш гудамжинд амьдарч байгаа гэнэ. Харин Мадонна түүний дампууруулсан компанийн бүх өрийг дарсан ч төрсөн ахдаа амьдрах байр авч өгөхөөс татгалзжээ. “Миний гэр бүл хүнд үе тохиолдмогц надаас нүүр буруулсан. Хэзээ ч үгүй гэж хэзээ ч битгий хэл гэдэг дээ. Иймэрхүү эмгэнэлт явдал хүн бүрт хэзээд таарч мэднэ шүү” гэж Энтони Чикконе Michigan Messenger сонинд өгсөн ярилцлагадаа сануулжээ. Энтони одоо ядуучуудыг хооллодог төвд байнга очиж, хүмүүсийн өгсөн хувцсыг өмсөж, гудамжинд хоноглох болжээ. Энэ зуур Луиза Вероника Чикконе буюу Мадонна Лондонд 280 сая ам.долларын үнэтэй харшдаа амьдарч байна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chimeg:
hamag uroo daruulchihaad bas sonind muu heleed baihiig bodohod usan teneg l amitan baij taarna da ter ah ni.
2013-06-18
zochin:
yag unen yu ch ogood nemergui teneg yum bgaa biz Madonnagiin zov
2013-02-25
zochin:
oriig ni darsan l gej ban sh dee. ur tabij yuma adampuuruulsan ah ni myanga yum abch uguud nemergui bolood l abch uguhgui baigaa baikh l daa
2012-02-01
zochin:
yag unen yu ch ogood nemergui teneg yum bgaa biz Madonnagiin zov
why not?
2012-01-31