С.Ням-Очир эхний тойрогтоо хийлжээ
Лондоны олимпийн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир өнөөдөр хүч үзнэ. Тэрээр эхний тойргийн барилдаанд хийлж, удаахь тойрогт Германы Кристофер Воелктэй учраа таарчээ. Ялсан тохиолдолд дараагийн барилдаанд Португаль болон Украйны бөхчүүдийн ялсантай нь хүч үзэх юм.
Түүний жинд нийт 34 жүдоч зодоглох бөгөөд тэмцээн монголын цагаар 16.30 цагт эхэлнэ.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ