
Бизнесмэн эрийн цайг чанахаар шийдэж, загварын ажлаа умартсан топ бүсгүй өнгөрсөн амралтын өдөр нярайлж, хоёр дахь хүнээ өлгийдөж авлаа. Манайдаа л томоохонд тооцогдох хувийн эмнэлэгт нэлээд хэд хоног сувилуулсан тэрбээр охинтой болсон аж. Олны анхаарлыг татсан түүний хоёр дахь амьдрал шинэ харшид нь эхэлж буй бөгөөд Д.Пүрэвсүрэн хэсэг хугацаанд загварын их ажлаас хол байхаар шийджээ. Харин багагүй хугацаанд “Говь” компанийн нүүр царай болж явсан топ бүсгүйн ажлыг 1990-ээд оны тэртээ “Монголын сайхан бүсгүй” тэмцээний “Мөнгөн эрдэнэ” өргөмжлөл хүртэж байсан Б.Шүрэнчимэг авсан юм.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ