Стив Жобсын дурсгалын ном дэлхийн 20 оронд худалдаанд гарлаа

img

Солонгос улс  Стив Жобсын тухай  дурсгалын номыг хамгийн түрүүнд худалдаанд гаргах дэлхийн 20 орны нэгэнд багтжээ. Өчигдөр Сөүл хот дахь Кюбу номын дэлгүүрт уг ном худалдаалагдаж эхэллээ. Түүний дурсамж номонд сүүлийн 2 жилийн турш хийсэн 40 ярилцлага болон гэр бүл, найз нөхөд ажлын хамт олныхоо  тухай ярьсан, өмнө нь нийтлэгдэж байгаагүй бүх ярилцлагууд болон нас барахынх нь өмнөх яриаг хүртэл оруулжээ. Бага насны дурсамж, болон өөрийн эхнэрийн  түүнд өгсөн  хайрын тухай ч мөн энэ номд багтжээ. Сүүлийн 1 жилийн турш өөрийн компаний шилдэг  "ТОП 100"  гэгдэх 100 ажилтнуудыг нэг нэгэээр нь дуудаж хамтдаа амран ярилцдаг байсан зэрэг тухай бичсэн энэхүү ном Солонгост 22500 воноор худалдаалагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ