
Ялдам төрхтэй дөрвөн охин цоглог дуугаар тэсрэлт хийгээд удаагүй байгаа. Рок попын ертөнцөд шинэ өнгө төрхийг бий болгож, уран бүтээлээ хүргэхээр шийдсэн “Honey Moon” охид дуулахын зэрэгцээ мэдлэг боловсролдоо анхаарч буй.
Тэгвэл тус хамтлагийн гишүүн Б.Солонго хэмээх царайлаг, нуруулаг бүсгүй КУДС-ийн кино-драмын ангийн оюутан бөгөөд сүүлийн үед хамтлагийнхаа уран бүтээлээс илүүтэй реклам сурталчилгаанд тоглох болж. Үүгээр ч зогсохгүй, хөгжөөнт нэвтрүүлэгт оролцож байгаа түүнд зарим хошин урлагийн продакшнаас хамтарч ажиллах санал тавьж байгаа гэх. Харин ирээдүйд чадварлаг жүжигчин болохоор сэтгэл шулуудаж яваа Б.Солонго дуу хуураар өөрийгөө таниулахын сацуу драмын театрт ажиллан, томоохон кино жүжигт дүрээ мөнхлөхийг мөрөөддөг гэсэн шүү. Юутай ч, реклам сурталчилгаанаас гадна дуучин Б.Энхдөлийн дуулсан нэгэн дууны клипэнд хүртэл тоглоод авсан царайлаг бүсгүй мэргэжлээсээ урвачихгүй бол чамгүй сайн уран бүтээлч болох бололтой.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ