
Олон улсын тэмцээнд оролцон, титмийн эзэн болоод амжсан мисс Б.Борголжин гэх бүсгүй өдгөө гадаадад сурч буй. Эх орондоо ирсэн даруйдаа өөрийгөө рекламдан “Би хятадад өссөн учраас тэндхийн залуусыг үзэн яддаггүй. Магадгүй, тэр нутгийн залуутай гэрлэж ч магадгүй.
Гэхдээ надад амиа өгөхөөс ч буцахгүй, тийм их хайрладаг залууг л сонгоно” гэж ярьж явсан. Фото чиглэлээр ажиллах сонирхолтой мисс бүсгүйд загварын тайзан дээр алхаад байх цаг зав хомс байдаг тул томоохон агентлагуудтай ихэвчлэн гэрээгээр ажилладаг юм билээ. Нэлээд эрлийз төрхтэй гэгддэг Б.Борголжин олон улсын тэмцээний үеэр зохион байгуулагчдын анхаарлыг эрхгүй татсан төдийгүй миссүүдийн атаархлыг ч “тээсэн” удаатай.
“Тэмцээнд оролцож байхад гадаад охид миний царай төрх, бие галбир, бас хэлний мэдлэг, сэргэлэн зан чанарт их атаархдаг байсан. Шүүгчид нь намайг их үнэлдэг учраас хардах зүйл олон гарсан. Гэхдээ би титэм авч чадсан, бусад нь хамаагүй” гэж өөрийнхөө тухай ярьсан тэрбээр цаашид мэдлэг боловсролдоо илүү анхаарна гэсэн юм.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ