АТГ-аас мэдээлэл хийнэ
Авлигатай тэмцэх газрынхан байрандаа 14.00 цагаас хэвлэлийн хурал хийхээр товложээ. Уг хуралд тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх юм байна.
Мөн өнөөдөр 12.00 цагаас АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийж экс Ерөнхийлөгчид холбогдох хэргийг шүүхийн байгууллага яаралтай шийдэх ёстой гэсэн мэдэгдлийг гаргаснаа сэтгүүлчдэд дуулгалаа.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ