
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Лондон 2012” зуны 30 дугаар олимпод оролцож буй монголын баг тамирчидтай Лондон дахь тамирчдын хотхонд уулзжээ. Тамирчдын хотхонд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсын Шадар сайд, “Лондон 2012” зуны 30 дугаар олимпийн наадмын монголын багийн ахлагч М.Энхболд, Монголын Үндэсний олимпийн хорооны дарга З.Загдсүрэн, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар нар угтсан байна.
“Лондон 2012” олимпийн наадамд спортын долоон төрөлд 29 тамирчин өрсөлдөж байна. Монголын тамирчид бэлтгэл сайн, сэтгэл санаа өөдрөг, амжилт гаргана гэсэн итгэл найдвар дүүрэн байгаагаа төрийн тэргүүнд хэлж, олимпод оролцож буй тамирчиддаа амжилт хүсч, Лондонгийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулахыг тамирчиддаа уриалжээ.
Ерөнхийлөгчийн зочноор дагалдан явж буй Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган нар мөн тамирчдад амжилт хүссэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ