Панетта: Ассад өөрийгөө мөхөл рүү түлхэж байна

img

АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Леон Панетта ойрхи дорнодод таван өдрийн айлчлал хийж байна. Тэрээр айлчлалаа Сирийн тухай яриагаар эхлүүлсэн юм. Сирид Засгийн газрын цэргүүд болон босогчдын дундах тэмцэл хурцдаж, хамгийн их хүн амтай хот болох Алеппогоос 200 мянга орчим хүн дүрвэсэн мэдээ байгаа. Ноён Панетта Алеппод ийнхүү энгийн иргэд олноор үрэгдэж, хядагдан байгаа нь Ерөнхийлөгч Башар Ассад улам л өөрийгөө уналтанд түлхэж байгаа хэрэг гэж үзсэн байна. “Ассадын ард түмэндээ хийсэн болоод хийж байгаа зүйлс түүний засаглал мөхөж байгааг тодорхой илтгэж байна. Засаглал нь хууль ёсны эрхээ алдсан. Түүний унах эсэх нь асуудал байхаа больсон, хэзээ гэдэг л асуулт гарч ирж байна” хэмээсэн юм. Дайны улмаас иргэд гэрээсээ гарч чадахаа байн хашигдаж, тог, хоол ундаар хязгаарлагдсан байна. Ням гаригийн орой засгийн газрын цэргүүд босогчдоос Газын зурвасын гол зам Сала аль Диныг чөлөөлсөн бөгөөд, хэдэн өдрийн дараа Алеппод тайван, аюулгүй байдал эргэн ирнэ хэмээн үндэсний телевизээр мэдэгджээ. Ноён Панеттагийн айлчлал Тунис, Египет, Израйль, Иорданд үргэлжлэнэ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ