Оросын эсэргүү охидын хамтлагийн шүүх хурал болно

img

Оросын “Pussy Riot” панк феминист охидын хамтлаг Москвагийн гол сүмд Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэж дуулснаас болж хоёрдугаар сард баривчлагдсан юм. Тэдний дуу Оросын үнэн алдартны сүмийн эгдүүцлийг төрүүлж, бурхныг доромжилсон гэж буруутгагдсан байна. Надежда Толоконникова, Мария Алёхина, Екатерина Самуцевич нарыг шашныг үзэн ядсан, танхайрсан хэмээн буруутгасан бөгөөд шүүх хурал өнөөдөр болох юм. Тэдэнд долоон жилийн хорих ял оноож магадгүй байна. Дэмжигчид энэ хэрэг эрх баригчдын хүлээцгүй байдлыг харууллаа гэж үзэж байна. Оросын алдар нэртэй 100 гаруй жүжигчин, найруулагч, хөгжимчид бүсгүйчүүдийг суллахыг эрх баригчдаас шаардсан байна. Барууны “Sting”, “Red Hot Chili Peppers” зэрэг хамтлагууд мөн энэ баривчилгаг буруушаасан юм. Тэд өнгөрсөн жилийн сүүлээр Москвагийн дурсгалт газруудад дуулсан бичлэгээ интернетээр цацаж дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан юм.               Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xarax tsaraini xaltaisan ters yzeltengyyd bna er ni oros mgl-yalgaagyi baruuniig duuriaj tenegtdegee bolimoor yum shig ee..eruusuu zoxixgyi teneg xaragddag
2012-12-13
Jake:
Teneg putin.
2012-12-10
СЭГСГЭР ТЭМЦЭГЧИД ЯЛААСАЙ!:
ХАРГИС ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ ЗОРИГТОЙ ТЭМЦЭЖ ЧАДДАГ ЁСТОЙ БААТАРЛАГ ОХИДУУД БАЙНА ДАА. ОРОСУУД ПУТИНААС ХЭЗЭЭ НЭГ САЛАХ ЮМ БОЛ ДОО. ЭНЭ ОХИДЫН ТЭМЦЭЛ АМЖИЛТАНД ХҮРЭЭСЭЙ!
2012-09-18
колым руу явуулах хэрэгтэй
2012-07-30
монгол:
үнэг ПУТИНЫ ДАРАНГУЙЛАЛ. МАНАЙХАН ОРОСУУДААС БҮХ ЮМААРАА ТОЛГОЙ ИЛҮҮ БАЙГАА БИЗ
2012-07-30
Орос орон Путины дарангуйлалд оржээ. Үзэл бодлоо тлэрхийлснийхээ төлөө ял авч байгаа эдгээр охидуудыг суллахыг шаардаж байна. орос орон эргээд коммунист дэглэм рүүгээ орсон байна.
2012-07-30