Энэтхэгийн галт тэргэнд гал гарчээ
Энэтхэгийн Тамил Наду Экспрессийн Делигээс Ченнаи хүрэх чиглэлд явж байсан суудлын галт тэргэнд өнөө өглөө гал гарсан байна.
Галт тэрэг Андхра-Прадеш мужийн төв хот Хайдарабадаас 500 км зайд орших Неллор галт тэрэгний буудлыг өнгөрөн явах үед уг хэрэг болжээ. Яг юунаас болж гал гарсан нь тодорхойгүй байна.
Энэ явдал орон нутгийн цагаар 04:20-д болсон бөгөөд ихэнх зорчигчид унтаж байсан байна. Гал гарсан галт тэргэнд 72 хүн байснаас 47 нь амь эрсэджээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ