Мьянмар дахь НҮБ-ийн шалгалт

img

Мьямарын баруун хэсэгт зургадугаар сараас угсаатан хоорондын  зөрчлүүд гарах болсоноос хойш анх удаа НҮБ-ийн хүний эрхийн хорооны мэргэжилтэн Мьянмарт ирээд байна. Томас Охеда Кинтана ням гаригийн шөнө Мьянмарт буусан бөгөөд долоо хоногийн айлчлалынхаа үеэр Засгийн газрын албаныхан, сөрөг хүчний удирдагч Ан Сан Сү Ки, иргэний нийгмийн төлөөлөгч нар болон хүний эрхийн асуудалтай холбоотой ажилладаг бусад хүмүүстэй уулзахаар төлөвлөсөн байгаа аж. Тэгэхдээ халуун цэг болоод байгаа хоёр газарт очихоор төлөвлөөд байна. Засгийн газар болон партизан цэргүүдийн тулаан болж буй Качин муж болон, буддист лалын шашинтнуудын хоорондох тэмцэл өрнөж байгаа Рахин мужууд юм. Түүний энэхүү айлчлалыг олон жилийн цэргийн захиргаадалтын дараа Ерөнхийлөгч Тейн Сейн хэр их шинэчлэл хийснийг шалгах шалгалт гэж үзэж болохоор байгаа юм. Кинтанагийн дүгнэлт Ерөнхий Ассемблейн дараагийн тайланд багтана. Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gangaa:
ene laliinhan nere yadargaatai ulsuud yuma. haana yawsan gazraa gain dajin
2012-08-02